Дуучин Б.Батболд дууныхаа “автор”-ыг таньдаггүй

Хуучирсан мэдээ: 2011.03.28-нд нийтлэгдсэн

Дуучин Б.Батболд дууныхаа “автор”-ыг таньдаггүй

Төмөр замын чуулгын дуучин Б.Батболдын дуулснаар нийтийн хүртээл болж, хот хөдөө гэлтгүй монгол эрчүүдийн сүлд дуу болтлоо газар авсан “Би монгол эр хүн” дууг анх Завханы гавьяат С.Батсүх анх дуулж амьдруулжээ. Дууны шүлэгч, хөгжмийн зохиолч нар анх дуугаар С.Батсүх гавьяатаар дуулуулахаар өгсөн аж. Гэвч дараа нь гавьяат өөрөө Төмөр замын чуулгад ажилладаг нутгийн залуугаар дуулуулахаар өгсөн аж. Тэр нь ч нүдээ олж, “Би монгол эр хүн” дуу ТВ9 телевизээр Б.Батболдын дуулснаар ганц удаа цацагдаад л хит болсон билээ. Харин дуучин залуу дууныхаа “автор”-уудын тийм сайн мэддэггүй гүндүүгүй нэгэн бололтой. Тэр өнгөрсөн жил энэ дуугаараа нэрлэсэн “Би монгол эр хүн” хэмээх бие даасан тоглолтоо хийхдээ дууны зохиогчдын тухай “Олны танил бус, жирийн л хоёр залуу зохиосон юм. Шүлгийг нь Энхтайван гэж залуу бичсэн” хэмээн мэдэмхийрсэн. Гэвч үнэн хэрэгтээ тэр нь 1996-2000 онд УИХ-ын гишүүн байсан, Транс банкны ТУЗ-ын дарга “Банька” хочит Д.Энхтайван ажээ. Түүнийг хүмүүс УИХ-ын гишүүн асан, банкир гэдгээр нь биш юмаа гэхэд ядахдаа Урчуудын эвлэлийн гишүүн, том зураач гэдгээр нь мэдэх учиртай. 

Б.ЗАЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж