Мөрийтэй тоглоом зохион байгуулсан этгээдүүдийг торгожээ

Хуучирсан мэдээ: 2012.07.04-нд нийтлэгдсэн

Мөрийтэй тоглоом зохион байгуулсан этгээдүүдийг торгожээ

Мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэрэгт холбогдсон Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсийн Хэрэг бүртгэх тасгийн хэрэг бүртгэгч, дэслэгч Д.Ганзориг, Ш.Эрдэнэтуяа нарыг өнгөрсөн сарын 19-нд Баянгол дүүргийн шүүхэд шүүсэн байна.
 
Тэдэнд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар "Хуулиар хориглосон мөрийтэй тоглоом тоглосон, зохион байгуулсан" гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж,  анхан шатны шүүхээс 982.800 төгрөгөөр торгох шийдвэр гаргажээ.

Сануулбал, Г, Э нар нь өнгөрсөн дөрөвдүгээр сарын 29-нд тус дүүрэгт байрлах "Орлёнок" сургуулийн өргөтгөлийн байрыг найзаасаа түрээслэн биллиард нэртэйгээр  ажиллуулж мөрийтэй тоглоом зохион байгуулсан нь тогтоогдсон юм. 

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж