Засаг дарга сумдад ажиллав

Хуучирсан мэдээ: 2011.03.28-нд нийтлэгдсэн

Засаг дарга сумдад ажиллав

Хэнтий аймгийн Засаг дарга  Ч.Эрдэнэбаатар Баянмөнх, Дархан, Бор-Өндөр, Галшар, Баянхутаг сумдад ажиллалаа. Аймгийн засаг даргын ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Эрдэнэжаргал,  Боловсрол соёлын газрын дарга Г.Дашдаваа, Эрүүл мэндийн газрын дарга Р.Байгалмаа, Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Ц.Баярмаа, Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн дарга О.Энхтунгалаг, Цагдаагийн газрын Хэв журмыг хамгаалах тасгийн дарга Д.Батхүү нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж, төрийн байгууллагуудын ажил байдалтай танилцаж, тулгарч буй асуудлуудад газар дээр нь шийдвэрлэх арга хэмжээг авчээ. Мөн сум орон нутгийн  иргэд хөдөлмөрчидтэй уулзаж,  Засаг даргын 2009-2010 оны мөрийн хөтөлбөрийн биелэлтийг товч танилцуулж, иргэд хөдөлмөрчдтэй харилцан санал солилцлоо.

И.Байгалмаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж