Исламчууд Гао хотын ойролцоо мина булжээ

Хуучирсан мэдээ: 2012.07.04-нд нийтлэгдсэн

Исламчууд Гао хотын ойролцоо мина булжээ

Өнгөрсөн долоо хоногт Исламын “Ansar Dine” бүлэглэлийн дайчид Малигийн хойд хэсгийн Гао хотыг хяналтандаа аваад, хотын эргэн тойронд явган цэргийн эсрэг мина булсан тухай оршин суугчид мэдэгджээ.

Тэд Туарегийн босогчдын хүчтэй дайралтыг зогсоохын тулд ийнхүү мина булсан байна. Өнгөрсөн гуравдугаар сард Туарегийн босогчид болон Исламын  бүлэглэлүүд нэгдсэн. Дараа нь тэд дөрөвдүгээр сард “олон улсын алан хядлагын бааз”-ыг Малид байгуулахыг зогсоохын тулд хамтдаа тулалдан Малигийн хойд хэсгийг эрх мэдэлдээ авсан байна. Гэсэн ч тэдний энэ хүндхэн нэгдэл нь удалгүй задарчээ. Мали  хотод Аль-Каида бүлэглэлтэй холбоотой “Ansar Dine” бүлэглэл нь Тимбукту хотын хойд хэсэгт орших  эртний Муслимийн бунхануудыг устгасан билээ.

Мөн “Mujao”  гэх Исламын бүлэглэлийн дайчид Тимбуктугийн зүүн хэсгийн тосгоны эргэн тойронд мина булсан байна. Исламын  дайчид орон нутгийн радиогоор хотын иргэдийг гол замын гадна талаар хамаагүй хэрэн тэнүүчилж болохгүй гэдгийг анхааруулсан байна. Гао хотын ихэнхи хүмүүс нь малчин байдаг бөгөөд тэд минаны улмаас бэлчээрт гарч чадахгүй байгаа ажээ. Туарег бүлэглэл нь Малигийн хойд хэсгийн нутагт тусгаар тогтнохыг хичээж байгаа юм байна. Тэд Тимбуктугийн эртний бунхануудыг устгасныг буруушаан Исламын бүлэглэлрүү хариу дайралт хийхээ зарласан ажээ. Одоогоор “Ansar Dine”  болон “Mujao” Малигийн гол Тимбукту, Гао, Кидал зэрэг хотуудыг хяналтандаа аваад байгаа юм байна.

Б.Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж