Хэнтий аймгийн Тээвэр авто замын газрын дарга, Жаргалтхаан сумын Засаг даргын Тамгын газрын дарга, Цэнхэрмандал сумын соёлын төвийн эрхлэгчийн сонгон шалгаруулалтыг хоёрдугаар сарын 21-ны өдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын мэдээллийн төвд зохион байгуулсан. Сонгон шалгаруулалтанд нийт 7 иргэн бүртгүүлсэн ба тестийн шалгалтанд 4 иргэн тэнцсэн байна. Аймгийн Тээвэр авто замын газрын даргын сул орон тоонд Ч.Чимгээг, Жаргалтхаан сумын Засаг даргын Тамгын газрын даргын сул орон тоонд Б.Цогт-Оршихыг, Цэнхэрмандал сумын соёлын төвийн эрхлэгчийн сул орон тоонд Н.Баттулгыг томилуулахаар Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс аймгийн Засаг дарга, Жаргалтхаан, Цэнхэрмандал сумын Засаг дарга нарт санал болгоод байгаа аж.
И.Байгалмаа