Өмнөд Солонгос улсад ажиллаж амьдардаг Дундговьчуудын нутгийн зөвлөл орон нутагтайгаа мэдээлэл солилцох mongoldoo.net гэсэн веб сайт ажиллуулдаг, аймаг оронтойгоо үргэлж харилцаа холбоотой байдаг юм. Тэд төрөлх аймгийнхаа 70 жилийн ойн бүтээн байгуулалтын хүрээнд аймаг орон нутгийнхаа онцлогийг тод томруун илэрхийлсэн “Хүндэтгэлийн дааман хаалга” барих төсөл зохиожээ. Зургаан сая орчим төгрөгийн өртөгтэй тус хаалгыг гүйцэтгэх барилгын компани тун удахгүй ажлаа эхлүүлэх гэж байгаа гэнэ.
С.Пүрэвсүрэн