Хятадын өндөр тушаалтан Японы атомын станцуудын ослын дараа ч өөрийн станцуудын аюулгүй байдалд итгэлтэй байгаа учраас атомын эрчим хүчнийг хөгжүүлэх төлөвлөгөөнөөсөө татгалзахгүй гэж мэдэгдсэн байна. Хүрээлэн буй орчныг хамгаалах яамны төлөөлөгч Тянь Цяшу хэлэхдээ “Хятад Чернобиль “Три-Майл Айлендын” атомын цахилгаан станцуудын ослоос томоохон сургамж авсан бөгөөд айдас бидний төлөвлөгөөг зогсоохгүй” гэсэн байв. Хятад сүүлийн 20 жилийн хугацаанд 13 цөмийн тогоог байгуулсан төдийгүй нийт 56 тогоотой 26 АЦС байгуулахаар төлөвлөөд байгаа юм.
Ш.Мягмар