Йемены эрх баригчид Сана хот руу орох хүмүүсийн замд нэвтрэн өнгөрүүлэх цэгүүд байгуулан, бичиг баримтын шалгалтыг чангатгалаа. Сөрөг хүчнийхний яриагаар хотод орж ирж буй ерөнхийлөгчийг дэмжигч талынхныг нийслэлд чөлөөтэй оруулж байна. Өнгөрсөн баасан гаригийн мөргөлийн дараа сөрөг хүчин “саятны” гэж нэрлэсэн жагсаал зохион байгуулахаа зарласан байв. Тус оронд эсэргүүцлийн ажиллагаа хоёр дахь сардаа үргэлжилж байгаа бөгөөд энэ үеэр жагсагчдаас 52 хүн амь үрэгдэж, зуу гаруй хүн шархаджээ. Өнгөрсөн долоо хоногийн жагсаалын дараа ерөнхийлөгч Салех сайн хүний гарт засгийг өгөөд сонгуулийн дараа огцорно гэсэн байв. Гэвч жагсагчид түүнийг нь хүлээн аваагүй юм. Салех Засгийн газраа огцруулан цэргийнхний зарим нь жагсагчидтай нийлээд байна. Мөн тэнд “Аль-Жазира” телевизийг хаагаад байгаа гэнэ.
Ш.Мягмар