Reese Witherspoon хуримаа хийжээ

Хуучирсан мэдээ: 2011.03.28-нд нийтлэгдсэн

Reese Witherspoon хуримаа хийжээ

Оскарын шагналт жүжигчин Reese Witherspoon найз залуу Jim Toth-той
өнгөрсөн бямба гаригт Лос-Анжелост хуримаа хийсэн тухай хэвлэлийн
төлөөлөгч нь мэдээлжээ. Тэд хуримаа ойр дотныхныхоо хүрээнд тун нууцлаг
байдлаар хийсэн аж. Нийтдээ 60 гаруй зочид оролцсон гэнэ. хосуудын
хуримын анхны зураг тун удахгүй People сэтгүүлд хэвлэгдэн гарах ба сүйт
бүсгүй 5000 долларын үнэ бүхий дэгжин даашинзаар гангарсан гэнэ.
Өдгөө
35 настай жүжигчин Reese-н хувьд энэ нь хоёр дахь гэрлэлт юм. Тэрбээр
1999 онд анхны нөхөр болох Ryan Phillippe-тэй гэрлэн хоёр хүүхэдтэй
болсон ба тэдний хүүхдүүд болох Ava 10 настай харин Deacon зургаан
настай юм.
Хосуудын хуриманд анхны нөхөр Ryan Phillippe болон нэрт
жүжигчин Sean Penn, Scarlett Johansson, Robert Downey, Jr, Tobey Maguire
болон Renee Zellweger нар оролцсон байна.

Н.Наран
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж