“Saab” автомашины худалдаа буурчээ

Хуучирсан мэдээ: 2011.03.28-нд нийтлэгдсэн

“Saab” автомашины худалдаа буурчээ

“Saab” автомашины худалдаа нь буурч, алдагдал нь нэмэгдсээр байгаа аж. “Saab”-ын худалдааны алдагдал өнгөрсөн жил л гэхэд 218 тэрбум евро болсон аж. “Saab” компанид 40 жил ажилласан, тус компанийг дампуурлаас аварч байсан Жан Эйк Жонсон ажлаа хүлээлгэж өгөх болсон нь тус компанийн хувьд маш том гарз гэж үзэж байгаа юм. “Saab” өнгөрсөн жил 30,000 автомашин худалдсан нь өмнөх жилийнхээс хавьгүй доогуур үзүүлэлт аж. Тус компани энэ жил  80,000 автомашин худалдаалахаар төлөвлөж байгаа нь бараг боломжгүй зүйл гэж ажиглагчид үзэж байна. Компанийн одоогийн менежерүүд автомашины үйлдвэрлэлийн хэмжээ биш ашигт гол анхаарлаа хандуулахаа мэдэгджээ. “Saab” автомашины үйлдвэрийг АНУ-ын машин угсралтын аварга “Spyker”, “Женерал Моторс”-оос өнгөрсөн жил худалдаж авсан юм. Тус компани ирэх жил худалдаанд гаргахаар төлөвлөж буй шинэ автомашин нь бизнест нь дахин амжилт авчирна гэж найдаж байгаа аж. Уг шинэ автомашин нь “Saab”-ын 64 жилийн түүхэнд хамгийн их амжилт авчрах цоо шинэ бүтээгдэхүүн болно гэж “Spyker”-ын эзэн Мюллер ярьж байна.
Өнгөрсөн сард “Spyker” шинэ спорт загварын автомашин худалдаанд гаргаж, “Saab” –ын үйлдвэрлэлээ өргөжүүлэх болсноо мэдэгдсэн юм. Тус компани Их Британид төвтэй Оросын эзэмшлийн “CPP Global Holdings”-той 32 сая еврогийн гэрээ байгуулсан байна.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж