
“Цөмийн эрчим хүчний дэд бүтцийн хөгжил-2012” семинар 21 дүгээр зууны эрчим хүчний тогтолцоо сэдвээр эхэлж Солонгос улсын үндэсний эдийн засгийн төлөвлөгөө, Эрчим хүчний хөгжлийн түүх ба төлөвлөлт, Анхны цөмийн эрчим хүчний эх үүсвэр байгуулах төслийн туршлага гэсэн сэдвүүдээр үргэлжилсэн байна. Цөмийн эрчим хүч хөгжүүлэхээр төлөвлөж байгаа орнуудын хөтөлбөрийн хэрэгжилт тухайн орны хөгжлийн нөхцөл байдал, төрийн бодлого, санхүүжилтийн асуудлаас болж харилцан адилгүй байдаг. Фукушимагийн ослын дараа олон орон цөмийн эрчим хүчний хөтөлбөрөө эргэн харахад хүрсэн. Байгаль орчинд хор нөлөөгүй технологийн шийдэл нь дэлхийн хэмжээнд өрнөж байгаа 3 дахь техник технологийн хувьсалын юм. Энэхүү шийдлийн гол хандлага нь нэгдсэн системээс орон нутгийн чанартай бага, дунд чадлын эрчим хүчний үйлдвэрлэлд шилжих замаар тухайн орон нутгийн эрчим хүчийг хангахад оршино гэж Солонгос Улсын Эрчим хүчний технологийн үнэлгээ болон төлөвлөлтийн хүрээлэн (KETER )-гийн доктор Нам Сунг Ах илтгэлдээ онцоллоо. Тус семинар таван өдөр үргэлжлэх бөгөөд БНСУ-ын Бусан хотын Дасаны машины үйлдвэр, Кори цөмийн эрчим хүчний станцын үйл ажиллагаатай танилцах юм байна.
Дашрамд дуулгахад, семинар гурав дах удаагаа болж байгаа бөгөөд 2009, 2011 онуудад Цөмийн энергийн газар, БНСУ-ын Сөүлийн үндэсний их сургуультай хамтран Монгол Улсад зохион байгуулж байжээ.