Хүний эрхийн “Amnesty International” байгууллагын мэдээгээр мөргөлдөөний халуун цаг болоод байгаа Дераа хотод наад зах нь 55 жагсагч амь үрэгдсэн тухай мэдээлж байна. Баасан гаригт жагсагчид өнөөгийн ерөнхийлөгчийн эцэг Хафез аль-Асадын хөшөөг буулгажээ. Аюулгүйн албаныхан жагсагчдыг нийт зургаан сууринд буудсан байлаа.