С.Сэрчмаа шинэхэн хайртай учирчээ

Хуучирсан мэдээ: 2012.07.03-нд нийтлэгдсэн

С.Сэрчмаа шинэхэн хайртай учирчээ

Хайрын дууч хэмээх хөөрхөн нэр хүртэж явсан дуучин С.Сэрчмаа өвөрлөгч эрийн эхнэр болж эрчүүдийн харууслыг төрүүлсэн нь саяхан. Гэвч тун удалгүй охин үрээ тэвэрсээр буцаад ирсэн.

Бүсгүй хүний тавилан ийм л байдаг хэмээн өрөвдөх нэг нь ч байлаа. Гэтэл поп дивагийн талаар ахин нэг сенсааци дэгдлээ. Тэрбээр Бээжингийн Туанжехү дүүргийн “Сага” нэртэй зочид буудалд нэгэн хижээл насны эртэй их л дотно явсан гэнэ. Угтаа “Сага” зочид буудлыг өвөрмонголчууд ажиллуулдаг учраас монголчууд очих нь элбэг.

Гэтэл монголчуудын ихээр очдог газар шинэхэн амрагтайгаа байдаг л зүйл шиг алхаж явааг харсан монголчууд “Сайхан хүүхэнд амраг хаанаас дутах билээ” хэмээн шивнэлдсэн гэнэ.

ЭХ СУРВАЛЖ: WWW.TOPMEDEE.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж