Ангарск хотын хийн түлшний агуулахад гал гарчээ

Хуучирсан мэдээ: 2012.07.03-нд нийтлэгдсэн

Ангарск хотын хийн түлшний агуулахад гал гарчээ

ОХУ-ын Газрын тосны  албаныхан “Reuters” агентлагт  мэдээлснээр тус улсын Ангарск хотод газрын тос нөөцлөх томоохон хэмжээний агуулахад гал гарсны улмаас хоёр хүн амиа алдаж, нэг хүн шархадсан байна. Уг хэргийн талаар албаныхан өнөөдөр буюу мягмар гаригт мэдээлсэн аж. Дээрх мэдээллээр бол гал гарсан хийн түлшний агуулах  нь 500 куб метр газрын тос хуримтлуулах хүчин чадалтай, газар доор байрладаг барилга юм байна. Албаныхны мэдээлж байгаагаар орон нутгийн цагаар өглөөний 08.31 цагт гал гарсан байна. Галын аврах анги шуурхай ажилласны үр дүнд  галыг түргэн хугацаанд унтрааж чаджээ.

Э. Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж