Хүний эрхийн нээлттэй өдөр болно

Хуучирсан мэдээ: 2011.03.28-нд нийтлэгдсэн

Хүний эрхийн нээлттэй өдөр болно

Хүний Эрхийн Үндэсний Комисс “Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээг  21 аймагт өнөөдрөөс эхлүүлж байна.  Өдөрлөгийг Хэнтий аймагт энэ сарын 28-29-ний өдөр,  Сүхбаатар аймагт энэ сарын 30-нд, харин Дорнод аймгийн Халх гол, Чойбалсан сумдад ирэх сарын 2-6-ны өдрүүдэд тус тус зохион байгуулах гэнэ.  Нээлттэй өдөр арга хэмжээний үеэр нийт аймгийн Засаг дарга, тамгын газрын болон Шүүх, прокурор, цагдаа, шүүхийн шийдвэр  гүйцэтгэх байгууллага зэрэг байгууллагын албан хаагчидтай уулзалт, ярилцлага зохион байгуулах гэнэ. Мөн аймгуудийн эрүүлжүүлэх болон цагдан хорих байрны нөхцөл байдалтай танилцаж энэ үеэр тухайн аймгийн иргэдээс өргөдөл, гомдол хүлээн авч, хууль зүйн зөвлөгөө өгөх  юм байна.

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж