Төмөр замын гарамд засвар хийнэ

Хуучирсан мэдээ: 2012.07.03-нд нийтлэгдсэн

Төмөр замын гарамд засвар хийнэ

Баянзүрх дүүргийн нутаг Амгалангийн “Боса” худалдааны төвийн зүүн талын төмөр замын гармыг өнөөдөр 09.00-19.00 цагийн хооронд засварлах тул энэ хугацаанд жолооч нарыг гармын урд, хойд хэсгээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд оролцуулахаар болжээ.

Сүхбаатар дүүргийн нутаг Замын цагдаагийн газрын баруун урд талын төмөр замын гарамд мөн засвар хийхээр болсон байна. Засвар энэ сарын 05-наас 06-нд шилжих шөнө 23.00-06.00 цагийн хооронд үргэлжлэх тул энэ хэсэгт тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлах ажээ. Энэ хугацаанд жолооч нарыг Энхтайваны өргөн чөлөө, Дүнжингаравын шинэ замаар хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна. Мөн Энхтайваны гүүрний урд талаас 120 мянгатын аюулгүйн тойрог хүртэлх замд нөхөөс хийх бөгөөд өчигдөр эхлүүлсэн замын ажил 08-ныг хүртэл үргэлжлэх юм байна.

Түүнчлэн Баянгол дүүргийн нутаг, ТЭЦ IV -ийн урд замыг долдугаар сарын 02-ны 23.00 цагаас 06-ны 06.00 цаг хүртэл хааж, эвдрэлтэй хэсгийг хуулан дахин нягтаршуулах хучилтын ажил хийж эхэлжээ. Энэ хугацаанд дээрх замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлах юм байна.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж