Батлан даалтад гаргах хүсэлт тавина

Хуучирсан мэдээ: 2011.03.28-нд нийтлэгдсэн

Батлан даалтад гаргах хүсэлт тавина

Ганц худаг дахь урьдчилан саатуулах төвд хоригдоод зургаа хонож буй АТГ-ын дарга Ч.Сангарагчааг батлан даалтад гаргах тухай хүсэлтийг түүний өмгөөлөгч Г.Оюунцэцэг, Б.Хишигбаатар нар Чингэлтэй дүүргийн шүүхэд тавих гэнэ. Гэхдээ тэд Ч.Сангарагчаад оноосон анхан шатны шүүхийн шийдвэрийг ирэх лхавга гаригт гардаж авсны дараа шүүх бүрэлдэхүүнд дээрх хүсэлтийг уламжлах юм байна. Энэ сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхээс 2.4 жилийн ял сонссон АТГ-ын дарга Ч.Сангарагчаа,  хоёр жилийн хорих ял сонссон дэд дарга Д.Сундуйсүрэн, гүйцэтгэх албаны дарга Ө.Алтангадас нар Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар төрийн нууц задруулсан, гүйцэтгэх ажиллагааны тухай хууль зөрчсөн гэх  хэрэгт шүүгдэж,  гэм буруутай нь анхан шатны шүүхээр тогтоогдсон юм. Тэд хуулийн хугацаанд 14 хоногт давж заалдах шатны шүүхэд өргөдөл гаргах эрхтэй юм байна.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж