
Хил залган оршдог хөрш гурван орны гадаад харилцаа, эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагаа дүгнэх, өргөжүүлэх зорилготой уулзалт өнөөдөр Манжуур хотод эхэлж байна. Монгол, Орос, Хятад улсын төлөөлөгчдийг хамрах энэхүү уулзалт нь долдугаар сарын 3-6-ны өдрүүдэд болох юм. Худалдаа, эдийн засгийн форумын үеэр ОХУ Дэлхийн худалдааны байгууллагад элсэн орсноор Орос, Хятадын хилийн худалдаан дахь нөлөөлөл, хилийн бүс нутгийн аялалыг маршрутыг сайжруулах, бараа эргэлтийн уялдаа холбоо зэрэг чухал сэдвүүдийг хэлэлцэх юм байна.
Уулзалт, арга хэмжээний хөтөлбөр:
Долдугаар сарын 3-нд төлөөлөгчид манжуурт чуулна.
Долдугаар сарын 4-нд гурван орны шинжлэх ухаан, техник, технологийн үзэсгэлэн худалдааны нээлт, худалдаа, эдийн засгийн форум, Олон улсын Аялал жуулчлалын өдрийг тэмдэглэнэ.
Долдугаар сарын 5-нд Үзэсгэлэн худалдаа үргэлжилжилнэ.
У.БОЛОР