Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсийн ажилтан, дэд ахлагч О.Нямдэлгэр, К.Монголхүү нар Ганц худаг дахь урьдчилан саатуулах төвд 19 дэх хоногтоо хуурай өлсгөлөн зарлаад байна. Тэднийг 17 настай В-г зодсон гэх үндэслэлээр хорьсон аж. О.Нямдэлгэр, К.Монголхүү нарыг 2009 онд иргэн В-г зодсон гэх хэрэгт холбогдуулан Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албанаас шалгасан ч гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэн, хэргийг нь хэрэгсэхгүй болгож байжээ. Гэвч шүүхийн шийдвэрийн дагуу цагдаа нарыг Ганц худаг дахь Урьдчилан саатуулах төвд хорьсон байна.
У.Хаш