Жайкагийн төсөл амжилттай хэрэгжиж байна

Хуучирсан мэдээ: 2012.07.03-нд нийтлэгдсэн

Жайкагийн төсөл амжилттай хэрэгжиж байна

Хэнтий аймагт Японы Олон улсын хамтын ажиллагааны “Жайка” байгууллагаас  “Мал аж ахуй, газар тариалан хосолсон загвар аж ахуйг хөгжүүлэх  тогтолцоог бэхжүүлэх нь” төслийг хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлж байгаа аж. Төсөлд Хэрлэн, Өмнөдэлгэр сумд, хамрагджээ. ХАА-н үйлдвэрлэлийн ололтыг түргэн шуурхай иргэдэд хүргэх, мэдээ мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлж, сургалтын өрөөг тохижуулахад  төслөөс 33 гаруй сая төгрөгийн өртөг бүхий зөөврийн комьпютер, интернет модем, суурин комьпютер, олон үйлдэлт канон, дижитал аппарат, видео камер, зайн сургалтын тоног төхөөрөмж олгосон байна. Мөн энэ онд “Хүлэмжийн аж ахуй”, “Гахайн аж ахуй”, “Мах боловсруулах технологи”, “Бууцан бордоо бэлтгэх” сэдэвт сургалт зохион байгуулж, нийт 52 иргэн , аж ахуйн нэгжийг хамруулжээ.

                                                                                                          Ш.Одонтуяа         / Хэнтий /

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж