Ливийн босогчид газрын тос экспортолж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.03.28-нд нийтлэгдсэн

Ливийн босогчид газрын тос экспортолж эхэллээ

Ливид улс төрийн тогтворгүй байдал үүссэний дараа газрын тосны боловсруулалт  гуравны хоёр хувиар  буурчээ. НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн шийдвэрээр олон улсын цэргийн хүчин агаарын дайралт хийсний дараа улс орны дийлэнх хэсэгт босогчдийн мэдэлд ороод байна. Ливийн босогчид  Катартай газрын тос экспортлох гэрээ байгуулсан гэж мэдэгдсэн байна. "Бид өдөрт 100,000- 130,000 баррель газрын тос үйлдвэрлэдэг. Үүнийг өдөрт 300,000 баррель болгоход ядах зүйлгүй” гэж босогчдын төлөөлөгч Ali Tarhouni  гэгч Associated Press агентлагт  ярьжээ. Босогчид газрын тос экспортлоод бараг долоо хоног өнгөрч байгаа гэнэ.  Босогчид газрын тос ачсан танкуудыг  Ливиэс бүрэн бүтэн гаргахад гол анхаарлаа хандуулж байгаа аж.  Ливи өдөрт 1.6 сая баррель газрын тос олборлох чадалтай бөгөөд дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн дөрвөн хувийг хангадаг.  Харин ажиглагчид өнгөрсөн сард улс төрийн үймээн эхэлснээс хойш тус улсын газрын тосны үйлдвэрлэл гуравны хоёр хувиар буурсан гэж үзэж байгаа юм.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж