Афганистаны цагдаа Их Британийн цэргүүд рүү халджээ

Хуучирсан мэдээ: 2012.07.03-нд нийтлэгдсэн

Афганистаны цагдаа Их Британийн цэргүүд рүү халджээ

Өнгөрсөн ням гаригт Афганистаны өмнөд хэсгийн нутагт Афганистан цагдаа Их Британийн гурван цэргийн амийг хөнөөжээ. Тэдний хоёр нь Уэльсийн Хамгаалалтын Нэгдүгээр суманд алба хаадаг байсан байна.  Харин нэг нь Их Британийн Холбооны корпуст алба хаадаг байжээ. Тэд Афганистанийн “Кампарак Пул”  шалган нэвтрүүлэх газарт буудуулан, нас барсан байна. Цэргүүд тэнд ахлагч нартайгаа уулзаж байсан гэнэ.  Буудалцаан болох үед тэд хяналтын цэгийг орхин явсан байна. Харин гал нээсэн цагдаа шархдан баривчлагджээ. Афганистанд энэ жил 20 гаруй гадаадын иргэд буудуулан амь насаа алдсан гэх мэдээлэл байна. Иймэрхүү буудалцааныг заримдаа “Цэнхэрийн эсрэг ногоон” гэж нэрлэдэг аж. Учир нь Афганистаны цэргийнхний хувцас ногоон, “Nato”-гийн цэргийнхнийх цэнхэр өнгөтэй байдаг.

Б.Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж