Монгол зургийн нийгэмлэг 10 нас хүрлээ

Хуучирсан мэдээ: 2012.07.02-нд нийтлэгдсэн

Монгол зургийн нийгэмлэг 10 нас хүрлээ

Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд өнөөдөр 16.00 цагт Монгол зургийн нийгэмлэгийн 10 жилийн ойн уран бүтээлийн үзэсгэлэн нээлтээ хийлээ. Үзэсгэлэнд тус нийгэмлэгийн 42 уран бүтээлчийн 83 уран бүтээл олны хүртээл болж байгаа юм.

Монгол зураг нийгэмлэг нь анх үндэсний урлагийг судлах, хөгжүүлэх, энэ чиглэлээр уран бүтээлээ туурвиж буй залуу зураач, уран бүтээлчийг дэмжих зорилгоор 2002 онд  Дүрслэх урлагийн дээд сургуулийн Үндэсний  урлагийн тэнхмийн эрхлэгч Ц.Нармандахын санаачилгаар, тухайн үеэдээ монгол зургийн чиглэлээр суралцаж төгссөн 14 оюутны бүрэлдэхүүнтэй байгуулагдсан түүхтэй. Өнөөдөр тус нийгэмлэг үндэсний урлагаа сэргээн  хөгжүүлэх эрмэлзэл бүхий 60 гаруй уран бүтээлчид, залуу зураачдыг эгнээндээ нэгтгэсэн төрийн бус байгууллага болон хөгжжээ. Тус нийгэмлэгийн уран бүтээлчид 10 жилийн ойн хүрээнд ерөнхий боловсорлын сургуулиудын дунд “Миний эх орон” сэдэвт гар зургийн уралдаан зарлаж, ангилал тус бүрт гурван байр шалгаруулж, ахлах ангийнхны дунд зарсаласан уралдааны тэргүүн байрт СУИС-ийн харьяа Дүрслэх урлагийн сургуульд шалгалтгүй элсэх урилгаар шагнасан байна. Мөн Facebook-ийн “Photo message” хуудаснаа гэрэл зургийн уралдаан зохион байгуулжээ.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж