Хуучирсан мэдээ: 2011.03.28-нд нийтлэгдсэн

Театрт очицгооё

Варшав хотноо олон улсын театрын өдрийг хөл хөөртэйхэн тэмдэглэлээ. Тавь дахь жилээ тэмдэглэж буй энэ өдрийн хүрээнд “Театрт очицгооё” нэртэй аян өрнүүлжээ. Хүүхэд залууст театрын урлагийн гайхамшгийг мэдрүүлэн, тэднийг театрт очих дуртай болгоход энэхүү аян чиглэсэн байна.


Варшавын театрын хүрээлэн уг аяныг тав дахь жилээ зохион байгуулж байгаа юм. “Залуусыг театрт дурлуулах нь Гималайн оргилд авирахтай адил хэцүү” хэмээн зохион байгуулагчид зүйрлэв. Дунд сургуулийн сурагчид, их, дээд сургуулийн оюутнууд энэхүү аянд нэгдсэн бөгөөд ирэх лхагва гариг хүртэл жүжиг үзэхээс гадна, жүжгийн сургуулилтыг сонирхон, хүсвэл өөрсдөө оролцож ч болно. Мөн жүжигчид, найруулагчидтай чөлөөтэй уулзаж ярилцана. Тус хотын 24 театр энэхүү аянд оролцож байгаа юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж