Мөнгө тараасан гэсэн яриа гарчээ

Хуучирсан мэдээ: 2010.04.12-нд нийтлэгдсэн

Мөнгө тараасан гэсэн яриа гарчээ

Сүхбаатарын талбайд суулт хийж байгаа иргэд Төрийн ордны баруун талд ирж, уриа лоозонгоо өргөн эсэргүүцэл илэрхийлж байна. Эсэргүүцэгчдийн дунд “Ховдоос сонгогдсон УИХ-ын дарга хүмүүст 2,5 сая төгрөг бэлнээр нь өгөөд нутаг руу нь буцаасан байна. Удахгүй Завханаас сонгогдсон хоёр гишүүн бас мөнгө өгнө гэсэн гэнэ. Эд нар мөнгөтэй байгаа юм байна. Ер нь гишүүдээсээ мөнгөө бэлнээр нь нэхэж авцгаая” гэсэн яриа гараад байгаа аж. Эсэргүүцлийн жагсаалд оролцохоор Ховдоос ирсэн гурван хүн “Засгийн газар нэгэнт амласнаа биелүүлнэ гэлээ. Тийм болохоор ингэж суулт хийх шаардлагагүй юм” гээд нутаг буцсанаас ийм яриа гарсан бололтой. Үүнийг суултыг  үймүүлэх, эсвэл гишүүдийн нэр хүндийг унагаах гэж зориуд тараасан яриа ч байж болох юм гэсэн таамаг бас байна.

А.АНУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж