Себастиен Огие Португальд түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2011.03.28-нд нийтлэгдсэн

Себастиен Огие Португальд түрүүллээ

Өнгөрсөн дөрвөн өдрийн турш Португальд зохиогдсон раллигийн ДАШТ-ий ээлжит гараа “Ситреон” багийн ялалтаар өндөрлөлөө. Тус багийн Франц нисгэгч Себастиен Огие Мексикийн гарааны сүүлчийн өдөр осолдож, замаа дуусгаж чадалгүй ямар нэгэн оноогүй гарч байсан бол энэ удаад өмнөө хэнийг ч гаргалгүй ялагч болж чаджээ. 24-нд болсон сорил гараанд Огие нэг багийн гол өрсөлдөгч болох Лёбоос илүү хурдан гэдгээ харуулж хамгийн богино хугацааг үзүүлсэн. Мөн уралдааны турш Огие ямар нэг алдаа гаргасангүй.

Хамгийн түрүүлж барианд орсноор энэ улирлын анхны түрүүгээ авчээ. Өнгөрсөн жил тэрбээр Португальд мөн түрүүлж байсан амжилтаа давтлаа. Өрсөлдөгч Лёбоос 31,8 секундын өмнө өөрийн замаа дуусгасан нь энэ юм.

Раллигийн ДАШТ-ий долоон удаагийн аварга Лёб энэ улирлын турш багийн андтайгаа ширүүн өрсөлдөх төлөв ажиглагдаж байна. Тэрбээр сүүлчийн өдөр гараанаас гарахдаа 37,6 секундийн хоцрогдолтой явж байсан бөгөөд эхний хагаст хугацааны зөрүүг арилгаж, түрүүлэх магадлалтайд тооцогдож байсан. Гэхдээ Огие өөрийнх нь арга барилд тохирдог замынхаа сүүлийн хагаст дэндүү хурдан байж чадсан. Гэвч энэ гарааны дараачаар бүх зүйл Лёбын эсрэг болоогүй юм.

Тэрбээр нийлбэр дүнгээр Микко Хирвонены хамтаар 58 оноотой дэлхийн аваргыг тэргүүлсэн хэвээр үлдлээ. “Форд” багийн Финлянд нисгэгч Хирвонен тус гарааны дөрөвт орсноор ийнхүү тэргүүлсэн хэвээр үлдсэн бол Яари Матти Латвала тус гарааны гуравт бичигдсэнээр энэ улиралд гурав дахь удаагаа шагналын тавцанд гарчээ. Нийлбэр дүнд ч тэрбээр Огиегийн өмнө 48 оноотой гуравт бичигдэх болсон.

Дараачийн гараа дөрөвдүгээр сарын 14-16-ны өдрүүдэд Йорданд болно.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж