
Монголын волейболын холбооны 2011 оны идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээний сонгон шалгаруулалт энэ сарын 20-25-ны хооронд Буянт-Ухаа дахь Спортын шинэ ордонд боллоо. Ц.Шагдар агсны нэрэмжит найм дахь удаагийн сонгон шалгаруулах тэмцээнд нийт 20 байгууллагын 520 тамирчин өрсөлдсөн юм. Тодруулбал, ЕБС-ийн 18 хүртэлх насны эрэгтэй 25, эмэгтэй 23 багийн тамирчид идэрчүүдийн улсын аваргад оролцох эрхийн төлөө өрсөлдсөн. Энэ тэмцээнээс шалгарсан эрэгтэй, эмэгтэй тус бүр найман баг ирэх есдүгээр сарын 2-8-нд Хөвсгөл аймагт болох идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авсан юм.
Эрэгтэй шилдэг найман баг:
· БГД 20 дугаар сургууль “Мегастарс” клуб
· Хөвсгөл аймаг “Эрдмийн далай” цогцолбор
· Зүүн хараа “Ноён”-гийн “Номголжин” баг
· Хэнтийн I сургууль
· Багануур БТСГ
· Булган БТСГ
· Багануур “Гүн галуут”
· БЗД 21 дүгээр сургууль “Уурхайчин”
Эмэгтэй шилдэг найман баг:
· Хөвсгөл аймаг “Нэг үе” баг
· БЗД 21 дүгээр сургууль “Уурхайчин”
· Сэлэнгэ БТСГ
· Говь-Алтай БТСГ
· Говьсүмбэр Петровис
· Дархан-Уул “Мон-Оч-Од”
· Багануур БТСГ
· Сүхбаатар “Мөнх хаан”
zaya 2011-03-28 202.179.10.198
hovsgold boloh temtseen 7 sard blhgui ym uu
altantsetseg 2011-03-28 49.0.148.24
selengn bag tamirchdad amjilt
nomio 2011-03-28 49.0.148.24
zvvnharaa nomgoljin noyon bag vneheer sain shvv amjilt hvsie mun bgsh d ni yavhar bag shvv
hishgee 2011-03-28 202.131.229.202
usch yawaa zaluu tamirchadadaa amijilt hvsey
http:goe.mn 2011-03-28 202.131.225.147
iPad iPad2 -g hamgin hayamd uneer zahialan avaarai SONY VAIO cpu 2 53Ghz ram 4Gb hdd 500Gb Screen 14inch 15inch laptopuud bainga zarj baina 88005886