
MySpace сүлжээ хэрэглэгчдээ их хэмжээгээр алдахад хүргэсэн гол шалтгаан нь сайтад хийсэн олон тооны өөрчлөлтүүд бөгөөд ялангуяа хөгжмийн сайтад хийсэн өөрчлөлт, шинэчлэлт нь хэрэглэгчдийн сэтгэлийг гонсойлгосон ажээ.MySpace нь Arctic Monkeys, Kate Nash зэрэг уран бүтээлчдийг ажлын гараагаа эхлүүлэхэд нь тусалсан амжилттай олон нийтийн сүлжээнүүдийн нэг байсан ч, энэ оноос эхлэн ажиллах хүчнийхээ тал хувийг цомхотгохоор шийдсэн нь сайтын чанар муудах бас нэгэн үзүүлэлт болсон байна. Түүнчлэн Facebook олон нийтийн сүлжээ гарч ирснээр уг сайтын амжилтанд сөргөөр нөлөөлсөн гэж шинжээчид дүгнэжээ.
Б.Энхцэцэг