Залуу сэтгүүлчдийн чуулган эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.03.28-нд нийтлэгдсэн

Залуу сэтгүүлчдийн чуулган эхэллээ

Нүхт цогцолборт “Харилцан ойлголцол- Хамтын ажиллагаа”сэдэвт Залуу сэтгүүлчдийн анхдугаар чуулга уулзалт яг одоо эхэлж байна.  НҮБ-аас зарласан Олон улсын Залуучуудын жилийн хүрээнд НҮБ-ын Залуучуудын Зөвлөх хороо, Монголын Оюутны холбоо, төрийн гурван өндөрлөгийн хэвлэл мэдээллийн албадууд хамтран НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр уг чуулганыг зохион байгуулж байгаа аж. Тус чуулганы зорилго нь, нийгэм дэх залуучуудын оролцоог нэмэгдүүлэхэд хэвлэл мэдээллийн хэрэгслийн  гүйцэтгэх үүрэг, оролцоог дээшлүүлэх, Залуучуудын Үндэсний зөвлөлгөөний зөвлөмжийг хэрэгжүүлэхэд хэвлэл мэдээллийн ажилтнуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх, залуу сэтгүүлчдийн ёс зүйг төлөвшүүлэх,  асуудлаар мэргэшсэн сэтгүүлчдийг бэлтгэхэд оршиж байгаа юм.
Чуулганы төгсгөлд гарах  үндсэн чиглэл бүхий зөвлөмжийг боловсруулахын тулд оролцогчид салбараар хуралдаж, гарсан саналуудыг нэгтгэнэ. Нэгдсэн зөвлөмжийг хэвлэл мэдээллийн байгууллагуудад болон шийдвэр гаргах түвшинд өргөн барихаар төлөвлөж байгаа аж. Чуулганд Улаанбаатар хотод хэвлэл мэдээллийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж буй бүх төрийн болон төрийн бус байгууллагууд, радио телевиз, сонин хэвлэл, вэб сайтууд болон сэтгүүлч мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиудын багш оюутнууд оролцож байна.

Б.МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж