АНУ-ын Ирвайн
хотноо болсон жиу-жицу бөхийн Пан Америкийн аварга шалгаруулах тэмцээнд зодоглосон Монголын жүдо бөхийн тамирчин Д.Мөнхбаясгалан алтан медаль хүртжээ. Энэ сарын 24-27-ны хооронд Калифорни мужийн Ирвайн
хотод болсон тус тэмцээнд Д.Мөнхбаясгалан 82 кг-ын жинд
хүч үзэж, аваргын алтан медаль зүүсэн байна. Тэрбээр өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд АНУ-д
тэндхийн бөхчүүдтэй хамт бэлтгэлээ базааж
байсан бөгөөд тун удахгүй эх орондоо ирэх ажээ.

Дашрамд
дуулгахад, Бразилаас гаралтай жиу-жицу бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн
зургадугаар сарын 2-6-ны өдөр АНУ-ын Лонгбич хотноо болно. Манай улсаас
дэлхийн аваргад 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй оролцох бөгөөд улсын аварга
шалгаруулах тэмцээнд түрүүлсэн тамирчдаар
шигшээ багаа бүрдүүлсэн байна.
С.Цэлмэг