
Гунигаа арилтал дуулах юмсан
Гуравхан настай ч болоосой
Гутрахыг мэдэхгүй тоглох юмсан… гэх сайхан мөр бий. Содоо хүүд гутрахыг мэдэхгүй тоглохын золбоо хайрлаач, бурхан сэтгэлт хүмүүс минь…
Амьдрал нь цаг мөчөөр хэмжигдэж байгаа энэ бяцхан хүүд амьдрал бэлэглэе!
Нүдээ аниад өнгөрөх аргагүй нэгэн бяцхан хүүгийн талаар энд бичих гэсэн юм. Энхтайваны Содгэрэл одоо дөнгөж 3 настай. Энэ жаахан хүү цусны хорт хавдар (Acute Myeloblastic Leukemia AML M5) оноштойгоор 12-р сарын 7-ноос хойш бүтэн 3 сар ЭНЭШТ-ийн цусны эмгэг судлалын тасагт хэвтэж байна. Химийн хүчтэй тариандаа хорт эс нь түр зуур дарагдсан байгаа энэ үед яаралтай чөмөг шилжүүлэх мэс засал хийлгэвэл хүүгийн амь нас аврагдана. Хэрэв хорт эс нь дахин сэргэвэл хагалгаа төдийлэн үр дүнтэй болохгүй тул цаг хугацаа үнэндээ давчуу байна. Чөмөг шилжүүлэн суулгах мэс заслыг Монголд хийх боломжгүй юм.

Сайхан сэтгэлт хүмүүсийн дэмжлэгээр Содоо хүү удахгүй эдгэнээ.
Та бүхэн Содгэрэл хүүд хандив өргөхийг хүсвэл:
Голомт банк 2405004014
Хаан банк 5016048916 (Хүлээн авагч Чойсүрэнгийн Нандинцэцэг, ээж)
Валютын данс: Чойсүрэнгийн
Нандинцэцэг /ээж/ Голомт банк 1815002416
Содгэрэлийн аав, ээжтэй холбоо барих утас: 96065271,
96055271
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг
Содгэрэлийн нэр дээр нээсэн “Надад нас хайрлаач хүмүүсээ” нэртэй sodgerel.enkhtaivan@yahoo.com имэйл хаягтай Фэйсбүүк,
www.sodkoo.com вэб хуудас,
“Ах эгч нар аа, надад нас хайрлаач”,
http://www.youtube.com/watch?v=9ozTZttkBRg
“Содгэрэл хүүд итгэл бэлэглэе
1”
http://www.youtube.com/watch?v=QnKvpAhxNxY
“Содгэрэл хүүд итгэл бэлэглэе
2”
http://www.youtube.com/watch?v=QnKvpAhxNxY нэртэй бичлэг зэргээс аваарай.
Мөн таны нэг л удаагийн 150124 дугаар руу ЗА гэж илгээсэн мессэж
Содоо хүүгийн амьдрах итгэлийн галыг гэрэлтүүлнэ хэмээн итгэж байна.