
Хөлгийн бүхээгт Хятадын анхны эмэгтэй сансрын нисэгч Лю Ян бусад хоёр сансрын нисэгч ажилласан юм. Сансрын нисэгч Жин Хайдэн хөлөг газардсаны дараахан "Бид амжилттай буцаж ирлээ. Биеийн байдал сайн байна" хэмээн илтгэжээ. Эмч нар хөлгийн бүхээгт орж сансрын нисэгчдийн эрүүл мэндийг үзсэний дараа гадагш гаргажээ.
Ийнхүү БНХАУ сансарт эмэгтэй нисэгч илгээсэн орны тоонд ороод байна.
Д.ОЮУН