
Ардын намын удирдлагын зүгээс болон С.Баяр гишүүний хувьд “Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын мэдэгдэлд хариултыг хэвлэлээр дамжуулан өгөх шаардлагагүй” хэмээн үзэж буй гэнэ. Харин улсын ерөнхий прокурор Д.Дорлигжавын хэлсэнчлэн уг асуудлаар хуулийн хүрээнд тайлбар өгөхийг чухалчлах бололтой. Нэг ёсондоо С.Баярыг ээлжит эмчилгээндээ явахаас нь урьтаж, прокурорын байгууллагынхан долдугаар сарын 1-ний асуудлаар С.Баяр, Ц.Мөнх-Оргил нараас тайлбар авч, Н.Энхбаяраас гэрчийн мэдүүлэг авах нь нээлттэй байх аж.

“Улс төрийн тойм” сонин