МАХН-ын бүртгэлийг хойшлуулжээ

Хуучирсан мэдээ: 2011.03.28-нд нийтлэгдсэн

МАХН-ын бүртгэлийг хойшлуулжээ

МАХН нэр дээрээ үлдсэн хэсэг хүн МАХН-ын онц их хурлыг хийж улмаар намаа бүртгүүлэх өргөдөл гарган, Улсын дээд шүүхэд өнгөрсөн хоёрдугаар сарын 15-нд хандсан билээ. Түүнээс хойш өнөөдөр ажлын өдрөөр тоолбол 30 хоног өнгөрч байна. Улс төрийн намыг бүртгэж авах журмаар бол өнөөдөр Улсын дээд шүүх намыг бүртгэж авах эсэх асуудлаар хариу өгөх ёстой эцсийн өдөр юм. Гэвч өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт Улсын дээд шүүхийн бүгд хурлаар Улс төрийн намуудын тухай хуулийн намын нэрийг хэрэглэхтэй холбоотой заалтууд Үндсэн хуультай зөрчилдөж байгаа эсэх талаарх МАХН-ын нарийн бичгийн дарга С.Молор-Эрдэнийн өргөдлийг хэлэлцээд Үндсэн хуулийн Цэцэд уг асуудлыг шийдвэрлүүлэхээр өгсөн юм. Үүнээс шалтгаалан Цэцийн шийдвэр гартал МАХН-ыг бүртгэх асуудлыг хойшлуулахаар болсон байна.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж