“Ford Motor Co” Бельги дэх үйлдвэрээ хаалаа

Хуучирсан мэдээ: 2011.03.28-нд нийтлэгдсэн

“Ford Motor Co” Бельги дэх үйлдвэрээ хаалаа

“Ford Motor Co” Бельги дэх автомашины үйлдвэрээ тав хоног хаах болсноо мэдэгдлээ. Учир нь тус компанийн автомашины эд ангийн нийлүүлэлт Японы газар хөдлөлт, цунамийн улмаас саатаж эхэлсэн байна. “Ford Motor Co”-ын төлөөлөгч мөн ирэх дөрөвдүгээр сард Genk дэх үйлдвэрээ хаана гэж мэдэгджээ. “Ford Motor Co” Бельги дэх үйлдвэртээ Mondeo sedans, Galaxy болон S-Max маркийн автомашинууд үйлдвэрлэдэг аж.  Тус компани мөн АНУ дахь гурван үйлдвэр, Тайланд дэх автомашины нэг үйлдвэрээ хаах болсон байна.

Японд болсон газар хөдлөлт, цунами үйлдвэрийн бүтээгдэхүүний нийлүүлэлтэд саад учруулж, дэлхийн авто­машин үйлдвэрлэгчдэд хүнд цохилт болжээ. Дэл­хийн автомашины үйлд­вэрийн зогсонги байдал  Луизана мужаас Герман хүртэл үргэлжилж бай­на.  Автомашины будаг үйлдвэрлэгч Японы үйлд­вэр газар хөдлөлтөд нэрвэгдсэнээс хойш “Ford Motor Co”  компани F-150, Super Duty, Expedition болон Navigator SUV маркийн автомашины захиалга авахыг дилерүүдэд хоригложээ.  Учир нь дээрх маркийн автомашины өнгийг тус үйлдвэрт тусгайлан гаргадаг ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж