
Японд болсон газар хөдлөлт, цунами үйлдвэрийн бүтээгдэхүүний нийлүүлэлтэд саад учруулж, дэлхийн автомашин үйлдвэрлэгчдэд хүнд цохилт болжээ. Дэлхийн автомашины үйлдвэрийн зогсонги байдал Луизана мужаас Герман хүртэл үргэлжилж байна. Автомашины будаг үйлдвэрлэгч Японы үйлдвэр газар хөдлөлтөд нэрвэгдсэнээс хойш “Ford Motor Co” компани F-150, Super Duty, Expedition болон Navigator SUV маркийн автомашины захиалга авахыг дилерүүдэд хоригложээ. Учир нь дээрх маркийн автомашины өнгийг тус үйлдвэрт тусгайлан гаргадаг ажээ.