Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Шүүхийн Ерөнхий зөвлөлийн саналыг үндэслэн зургадугаар сарын 26-ны өдөр 107 дугаар зарлиг гарган, зарим аймаг, сумдын шүүгч, ерөнхий шүүгчдийг томилжээ. Тодруулбал, Б.Дашдондовыг Увс аймгийн шүүхийн Ерөнхий шүүгч, З.Энхтуяаг Дархан-Уул аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгч, М.Мандахбаярыг Өвөрхангай аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн шүүгч, Ч.Даваасүрэнг Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус томилсон байна. Мөн С.Цэрэндуламыг Булган аймаг дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч, Л.Энхтайваныг Сэлэнгэ аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд улируулан томилсон байна.
Төрийн өөр ажил, албан тушаалд томилогдсон тул Б.Дашдондовыг Архангай аймаг дахь сум дундын шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн, З.Энхтуяаг Говьсүмбэр аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн, Тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн тул Б.Лхамхүүг Увс аймаг дахь сум дундын шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалаас тус тус чөлөөлжээ.
Д.ЖАРГАЛ