Apple-ийн смарт TV удахгүй гарч магадгүй

Хуучирсан мэдээ: 2011.03.28-нд нийтлэгдсэн

Apple-ийн смарт TV удахгүй гарч магадгүй

Apple компани зөвхөн гар утас болон планшет үйлдвэрлээд зогсохгүй өндөр нягтаршил бүхий веб холболттой телевизорыг үйлдвэрлэж магадгүй байна. Ажиглагчдын таамаглаж байгаагаар тус компани анхны смарт телевизороо үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлэх түвшинд бүрэн боловсруулаагүй байгаа тул чухам хэзээ бэлэн болгож технологийн зах зээлд тэсрэлт хийх нь тодорхойгүй байгаа ажээ. Гэхдээ тэдний таамаглаж байгаагаар 2013 он гэхэд Apple-ийн үйлдвэрлэсэн телевизор дэлхийн зах зээлийн нэг хувийг эзэлнэ гэж үзэж байна.
Apple-ийн вебсайт дээр Apple-аас энэ онд зах зээлд шинээр нэвтрүүлэх телевизорыг бүтээх багт ажилтан шалгаруулж авах тухай зарлал байсан нь дээрх таамаглалыг бататгаж байгаа ажээ. Түүнчлэн телевизорын технологи смарт буюу веб холболтод шилжиж байгаа энэ үед Samsung гэх мэт тэргүүлэх үйлдвэрлэгчид уг телевизорын төрөл бүрийн аппликэйшнүүдийг туршиж эхлээд байгаа юм.
Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж