Льюис Хамилтон хип хопын шүтэн бишрэгч

Хуучирсан мэдээ: 2012.06.29-нд нийтлэгдсэн

Льюис Хамилтон хип хопын шүтэн бишрэгч

"Формула 1"-ийн тамирчин Льюис Хамилтон хип хопын шүтэн бишрэгч гэнэ. Тэрбээр саяхан  Лондонгийн нэгэн шөнийн клубт R&B дуучин Ne-Yo-той шоудахдаа рэпчид шиг хувцасласан байсан тул "Формула 1"-ийн тамирчин гэдгийг нь мэдэхгүй хүмүүс бол рэпчин гэж андуурахаар харагдаж байсан аж. Льюис рэппер найзынхаа хамт Лондонд Kanye West, Jay-Z нарын “The Thrones” аялан тоглолтыг үзэж, сэтгэл нь ихэд хөдөлсөн гэнэ. Тэрбээр Твиттертээ “Миний үзсэн хамгийн шилдэг тоглолт: Та бүхэн тэнд байсан ч болоосой!!” хэмээн бичжээ.

Льюис Хамилтон өнгөрсөн долоо хоногт Валенсиад болсон сүйрэл ихтэй Гран При тэмцээнийг мартахын тулд ийнхүү Лондонд цагийг хөгжилтэй өнгөрүүлж байгаа бололтой. Тэрбээр тэмцээнд Венесуэлийн тамирчин Малдонадод түрүүлэх боломжоо алдсан билээ.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж