Японд чөлөөт худалдааны гэрээ санал болгожээ

Хуучирсан мэдээ: 2011.03.28-нд нийтлэгдсэн

Японд чөлөөт худалдааны гэрээ санал болгожээ

Газар хөдлөлт, болон цунамийн гамшгаас  улс орноо сэргээн босгоход Япон Европийн холбоотой хамтран чөлөөт худалдааны бүс байгуулах зайлшгүй хэрэгтэй гэж Их Британийн ерөнхий сайд Дэвид Камерон Бруссель хотноо болсон Европийн холбооны дээд хэмжээний уулзалтын үеэр ярьсан байна.  
Ийм алхам нь Японд худалдаагаа өргөжүүлж, эдийн засгаа сэргээн босгоход тусална гэж тэрбээр үзсэн байна. Японы байгалийн гамшиг, цунамийн авчирсан хохирлын хэмжээ Засгийн газрынх нь тооцоолсноор 192 тэрбум еврод хүрчээ.
Харин олон улсын мөнгөний бодлогын сангаас явуулсан тооцоогоор бол Японы эдийн засаг газар хөдлөлт, цунамийн дараах сэргээн босголтын зардлыг даах чадалтай аж. Гамшгийн хохирол Японы эдийн засагт түр зуурын уналт авчирсан ч хор хохирол нь удаан үргэлжлэхгүй гэнэ. Хэдийгээр Японы гамшгийн хохирлын хэмжээ урьд хожид байгаагүй асар их боловч эдийн засаг нь энэ ачааг үүрээд гарах чадалтай гэж Олон улсын мөнгөний бодлогын сангийн Ази, Номхон далайн асуудал эрхэлсэн захирал Кен Канг ярьжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж