Тавантолгойн хөрөнгө оруулалтыг эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2011.03.28-нд нийтлэгдсэн

Тавантолгойн хөрөнгө оруулалтыг эхэлнэ

Монгол өөрийн асар том нүүрсний ордын IPO-г буюу хөрөнгө оруулалтыг босгох ажлаа энэ оны эцсээр эсвэл 2012 оны эхний улиралд хийнэ гэж ордын зүүн хэсгийг эзэмшигч төрийн “Эрдэнэс МГЛ” компанийн ерөнхий захирал өнгөрсөн баасан гаригт мэдэгдлээ. Банкныхан 1,5-5 тэрбум ам.долларыг байрлуулах цар хүрээг дүгнэн цэгнэж байна хэмээн тус компанийн захирал Б.Энэбиш “REUTERS”-т ярьжээ. “Лондон, Гонконгийн биржтэй хөрөнгө оруулах газрын талаар яриа хэлцлээ явуулсны дараа энэ талаар зарлана” гэдгээ Б.Энэбиш Гонконгт хийсэн салбарын бага хурлын дараа хэлжээ. 

“Эрдэнэс” төслийн хувь­цааны 30 хувийг бирж дээр байрлуулахаар төлөвлөсөн бай­на. Мөн хувьцааны 10 хувийг иргэддээ тараасны дараа төрийн компанид 50 хувийг үлдээнэ. Хувьцааны байрлуулалтаар “Goldman Sachs Group Inc”, “Deutsche Bank AG”, “BNP Paribas SA” ба “Macquarie Group Ltd” банкуудыг сонгогдоод байгаа аж.
Тавантолгой нь дэлхийн коксжсон нүүрс¬ний томоохон орд бөгөөд сонгон шалгаруулалтад оролцохоор Оросын Төмөр зам, Сибирийн нүүрсний эрчим хүчний компани хоёр Азийн компаниудтай консор¬циум байгуулаад байна. Мөн тэдэнтэй Олег Дерипаскагийн групп өрсөлдөх бөгөөд тусдаа өргөдлөө ирүүлжээ.
Ордыг эзэмших өрсөл­дөөнд хөнгөн цагааны үйлдвэрийн “ArcelorMittal SA” ба уулын баяжуулах үйлдвэрийн “Vale SA”,  “Xstrata Plc” компаниуд орж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж