
“Эрдэнэс” төслийн хувьцааны 30 хувийг бирж дээр байрлуулахаар төлөвлөсөн байна. Мөн хувьцааны 10 хувийг иргэддээ тараасны дараа төрийн компанид 50 хувийг үлдээнэ. Хувьцааны байрлуулалтаар “Goldman Sachs Group Inc”, “Deutsche Bank AG”, “BNP Paribas SA” ба “Macquarie Group Ltd” банкуудыг сонгогдоод байгаа аж.
Тавантолгой нь дэлхийн коксжсон нүүрс¬ний томоохон орд бөгөөд сонгон шалгаруулалтад оролцохоор Оросын Төмөр зам, Сибирийн нүүрсний эрчим хүчний компани хоёр Азийн компаниудтай консор¬циум байгуулаад байна. Мөн тэдэнтэй Олег Дерипаскагийн групп өрсөлдөх бөгөөд тусдаа өргөдлөө ирүүлжээ.
Ордыг эзэмших өрсөлдөөнд хөнгөн цагааны үйлдвэрийн “ArcelorMittal SA” ба уулын баяжуулах үйлдвэрийн “Vale SA”, “Xstrata Plc” компаниуд орж байна.