Тэрбээр нэмж “Лондоны арбитрын зөвлөл бидний гэрээнд хориг тавиагүй. Захирамж ирэх дөрөвдүгээр сарын долоонд гарна. Бид шүүхийн эцсийн шийдвэрийг хүлээж байна” гэжээ. “TNK-BP” компани “British Petroleum”-ыг “Роснефьт”-тэй хойд туйлд газрын тос, байгалийн хийн хайгуул явуулах гэрээ байгуулсныг хууль зөрчсөн гэж үзсэн юм. Учир нь “TNK-BP” болон “British Petroleum”-ын хооронд бусад компанитай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан тохиолдолд урьдчилан мэдэгдэх гэрээ байдаг аж.
Хойд туйлд хайгуул хийхэд “Роснефть” компанид технологийн болон мэргэжлийн асар их туршлагатай хамтрагч хэрэгтэй байгаа юм. “Роснефть” компани “British Petroleum”-тай гэрээ байгуулахаас өмнө “Royal Dutch Shell” болон “Exxon-Mobil”-той хамтран ажиллах талаар ярилцаж байжээ.
Өнгөрсөн баасан гаригт “British Petroleum”-ын хувьцаа унаж эхэлсэн ч орос хамтрагч “Роснефть”-ийн захирал Сечиний мэдэгдэл тайвшруулсан аж. “TNK-BP” өмнөх гэрээг зөрчсөн гэдэг үндэслэлээр “British Petroleum”-аас нөхөн олговор хүчээр гаргуулж болзошгүй гэж ажиглагчид үзэж байна.
Их Британийн эрчим хүчний аварга компани “British Petroleum” орос хамтрагчтай байгуулсан хойд туйлд газрын тос, байгалийн хийн хайгуул явуулах гэрээ нь ийнхүү маргаан дэгдээгээд байгаа юм. Уг гэрээнд “Rosneft” “British Petroleum” компанийн хувьцааны таван хувийг , харин “British Petroleum” тус компанийн 9.5 хувийг эзэмшихээр заасан юм. Харин хувьцааны эзэмшлийн зөрүү “TNK-BP” компанийг ийнхүү шүүхээр заргалдахад хүргэсэн аж.