Европийн холбоо тусламжийн сан байгуулна

Хуучирсан мэдээ: 2011.03.28-нд нийтлэгдсэн

Европийн холбоо тусламжийн сан байгуулна

Португалийн пар­ламент төсвийн хатуу бодлогоо эсэргүүцсэнээр ерөнхий сайд Хосе Сократс огцрох өргөдлөө өгсний дараа Европийн холбооны дээд хэмжээний уулзалт Бруссель хотноо боллоо. Уулзалтаар Европийн холбооны гишүүн, буурай орнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэх олон улсын сан байгуулах асуудлыг авч хэлэлцсэн юм. Өнгөрсөн жил Грек, Ирланд зэрэг орнуудад Европийн холбоо санхүүгийн дэмжлэг үзүүлж байсан билээ.

Португалийн сонгуулийн үр дүн, санхүүгийн үрэлгэн бодлого Германы Канцлер Ангела Меркелд бас нэгэн шахалт болсон бололтой. 700 тэрбум еврогийн хөрөнгөтэй  Европийн холбооны санхүүгийн нэгдсэн санд Герман дангаараа 22 тэрбум евро хандивлахаар болжээ. Дээд хэмжээний уулзалтын үеэр санхүүгийн тусламжийн санг байгуулах асуудалд хамгийн хатуу байр суурьтай байсан нь Герман боловч эцэст нь Канцлер Ангела Меркел, Францын ерөнхийлөгч Николе Саркозе нар тусламжийн сан байгуулах гэрээнд гарын үсэг зурсан байна. Европийн холбооны нэгдсэн сан нь ирэх арван жилд Газар дундын тэнгисийн орнуудыг тэжээхэд хангалттай хүрнэ гэж үзсэн боловч зарим татвар төлөгчдөд энэ шийдвэр таалагдахгүй байгаа аж.

Уг хэлэлцээртэй холбоотой нэгэн асуудал үүсээд буй. Тэрхүү асуудал бол Португал санхүүгийн тусламж авахаас татгалзаж, сан байгуулахад Их Британийг албадан оруулсан гэдэг шуугиан юм. Хэлэлцээр ёсоор Европийн холбооны буурай орнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэх санг 2013 гэхэд байгуулах шинэ төлөвлөгөө гаргасан байна. Харин 700 тэрбум еврогийн хөрөнгөтэй санхүүгийн  нэгдсэн сан байгуулахад Холбооны гишүүн орнууд хэдий хэмжээний хөрөнгө оруулах нь гол анхаарал татаж байна. Учир нь энэхүү санг байгуулах гэрээг тойрсон хурцадмал байдал улам нэмэгджээ.  Гэрээнд зааснаар гишүүн орон тус бүр  таван жилийн хугацаатай 80 тэрбум еврог санд хандивлах ёстой аж. Европийн холбооны удирдагчид  2013 гэхэд нэгдсэн сангаа байгуулахын тулд эхний ээлжинд гишүүн орон тус бүр 40 тэрбум еврогийн хөрөнгө оруулахаар тохиролцжээ. Бруссельд болсон хоёр өдрийн дээд хэмжээний уулзалтаар Европийн холбоо Португалийн эдийн засгийг аврах арга хэмжээ авна гэсэн таамаг байсан билээ. Харин Португалийн ерөнхий сайд Грек, Ирландад үзүүлсэн санхүүгийн дэмжлэг ямар үр дагавар авчрах талаар Европийн холбоонд ямар ч таамаг байхгүй гэсэн юм.  Харин нэгдсэн сан байгуулахыг бусад гишүүн орнууд дэмжих нь зөвхөн цаг хугацаанаас хамаарна гэж ажиглагчид үзэж байна. Их Британийн ерөнхий сайд Дэвид Камерон тусламжийн нэгдсэн сан байгуулахад хэдэн тэрбум фунт стирлинг хандивлах саналаа хэлэхээс татгалзсан юм.

Их Британийн ерөнхий сайд нэгдсэн сан байгуулахад Британи оролцохгүй гэдгээ илэрхийлсний дараа консерватив намаас хатуу шүүмжлэлтэй тулгарсан байна.
Португалийн ирэх дөрөвдүгээр сард төлөх зээлийн хэмжээ Европийн холбооны санхүүгийн зах зээлийг хямрааж болзошгүй гэж холбооны удирдагчид үзэж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж