Хожимдож ирсэн сонгогч цөөнгүй байна

Хуучирсан мэдээ: 2012.06.28-нд нийтлэгдсэн

Хожимдож ирсэн сонгогч цөөнгүй байна

Монгол Улсын Их Хурлын 2012 оны 22 дугаар тойргийн 12 дугаар хэсэг, НИТХ-ын 8 дугаар тойргийн 12 дугаар хэсэгт санал тоолж дууслаа. Тус хэсгийн хороонд нийт 2693 сонгогч бүртгэгдсэнээс 1652 хүн санал өгсөн байна. Үүнээс зөөврийн хайрцагаар 6 хүн санал өгсөн байна. Тус хэсгийн хороонд намын нийт долоон ажиглагч ажиллаж байна.

Тус хэсгийн хорооны байрны гадна “Ажлаа тараад ирлээ. Урьд жилийн сонгууль 22.00 цагт дуусдаг байсан биз дээ, ажилтай хүмүүс нь хэрхэн саналаа өгөх байсан бэ?” зэрэг асуултыг тавьж, хаалга тогшиж байгаа иргэд цөөнгүй байлаа.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж