Австрали цагаачдын хуулийг дахин хэлэлцэв

Хуучирсан мэдээ: 2012.06.28-нд нийтлэгдсэн

Австрали цагаачдын хуулийг дахин хэлэлцэв

Австралийн Крисмас арлын ойролцоо
хууль бус цагаачдыг тээвэрлэж явсан хөлөг онгоц живж, хэдэн арван хүн
амиа алдсан хэрэг тус улсын парламентад цагаачдын асуудлаар маргаан
өрнүүлсэн байна. Өчигдөр цагаачдыг хилээр нэвтрүүлэх асуудлыг хэрхэн
зохицуулах тухай хуулийг доод танхим нь баталжээ. Хуулийн төслийг
Австралийн парламентын дээд танхимаар хэлэлцэж буй авч, ихээхэн
эсэргүүцэлтэй тулгарч байгаа гэнэ. Албаны хүмүүсийн мэдэгдсэнээр  хууль
бусаар хил нэвтрэгчдийн гол гарц болсон Крисмас арлын орчим долоо
хоногийн дотор хоёр хөлөг живснээс 130 хүнийг аварсан юм. Австралийн
Ерөнхий сайд Жулиа Гиллард парламентад хандаж” Энэ бол хуулийн төслийг
батлах сүүлчийн боломж” хэмээн анхааруулсан байна. Өчигдөр Крисмас арлын
ойролцоо живсэн онгоцны дөрвөн зорчигч амиа алдсан бол өнгөрсөн долоо
хоногт живсэн 200 зорчигчтой хөлгөөс 17 цогцос олсон юм. Түүнээс өмнө
өнгөрсөн арванхоёрдугаар сард мөн л Крисмас арлын орчим 50 гаруй хүн
хөлөгтэйгээ живсэн билээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж