
Аврах ажиллагаанд цэргийн арми, цагдаа, гал сөнөөгчдийг хамруулжээ. Одоогийн байдлаар Кокс-Базар хотод 37 хүн, Бандарбанд 36 хүн, Читтагонгогт 22 хүн нас барсан байна. Үерийн улмаас Бангладешийн томоохон нисэх буудлууд үйл ажиллагаагаа зогсоож, нислэгүүдээ цуцалсан байна. Мөн үерт өртөж болзошүй нутгуудын зам, төмөр зам, онгоцны буудлуудыг хаажээ. Тухайн бүс нутгуудад ихэнх зам, газрууд бүсэлхий хүрсэн усанд автаад байгаа юм байна. Үерт автсан газруудаас олон мянган хүмүүсийг Даха хот руу нүүлгэн шилжүүлжээ. Засгийн газар тэдэнд хоол, хүнсний тусламж илгээж байгаа юм байна. Өмнө нь 2007 онд мөн Читтагонг хотод хөрсний нуралт үүсч 126 хүн нас барж байжээ.
Б.Анхтуяа