БНСУ атомын бөмбөгөөр өөрсдийгөө хамгаална

Хуучирсан мэдээ: 2011.03.28-нд нийтлэгдсэн

БНСУ атомын бөмбөгөөр өөрсдийгөө хамгаална

Өмнөд Солонгосын хүн амын олонх нь атомын бөмбөг бүтээх, эсвэл Америкийн цөмийн зэвсгийг нутагтаа байрлуулахын төлөө саналтай байна. Улс төрийн судалгааны Асаны институтаас явуулсан санал асуулгын дүн ингэж гарчээ. Дээрх саналыг асуулгад оролцогсдын 68,6 хувь дэмжсэн байлаа.
Тэдний 28 хувь нь атомын бөмбөг хэрэггүй гэжээ. Мөн 30,1 хувь нь Америкийн атомын зэвсгийг ашиглах хэрэггүй гэсэн байна. Сануулахад, АНУ 1991 онд цөмийн зэвсгээ Өмнөд Солонгосоос гаргасан юм.

2011 оны гуравдугаар сарын эхээр АНУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Роберт Айнхорн (Robert Einhorn) Өмнөд Солонгост айлчлахдаа цөмийн зэвсгээ эргүүлэн авчрах талаар бодож байгааг хэлсэн юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж