АНУ-ын Батлан хамгаалахын сайд Робертс Гейтс Сирийн цэргийнхэнд хандан жагсаал цуглааны үеэр сөрөг хүчнийхэнд эсэргүүцлээ явуулахад нь саад болоогүй Египетийн армиас сургамж авахыг уриалжээ.
“Египетийн арми болж буй хэрэг явдалд оролцоогүй. Арми нь л хувьсгалын нөхцлийг бүрэлдүүлж өгсөн гэж хэлж болно. Сирийн армийнхан энэ талаар бодож үзэх ёстой” хэмээн сайд хэлснийг “Fox News” дамжуулжээ.