
“Оршуулга дээр хэн ч нулимас унагасангүй. Бидний ярилцаж байсан хүмүүс амь үрэгдэгсдийн хамаатан садан биш байв” гэж энэ тухай сурвалжлагадаа Ник Робертсон ярив. Нэг авсыг нээхэд тэр нь хоосон байсан учир түүнийг хаа нэг тийш яаран авч явлаа гэж тэр нэмж өгүүлжээ. Ливийн Эрүүл мэндийн яам дөрөв хоногийн бөмбөгдөлөөр 114 хүн үрэгдсэн гэж мэдээлсэн юм.